2018/01/26

Хүмүүс ээ! Баясагтун!

       
Хүмүүс ээ! Баясагтун!
Хүмүүс ээ! Баясагтун!

      Миний гэрэл гэгээнд хүмүүс гэрэл гэгээг дахин харна. Миний үгнээс хүмүүс баяр цэнгэлд хүргэх зүйлсийг олно. Би Дорноос ирсэн ба Би тэндээс мэндчилж байна. Миний алдар мандахад, бүх үндэстэнд гэрэл гийж, бүх зүйл гэрэлтэн, харанхуйд юу ч үл үлдэнэ. Хаант улсад Бурханы ард түмэн Бурханы хамтаар зүйрлэшгүй аз жаргалтай амьдарна. Хүмүүсийн ерөөгдсөн амьдралд зориулан ус бүжиж, уулс хүмүүсийн хамтаар Миний элбэг хангалуун байдлыг таашаана. Миний хаанчлалд бүх хүмүүс хичээн, шаргуу хөдөлмөрлөж, үнэнч сэтгэлээ харуулдаг. Хаанчлалд бослого гэж үгүй; эсэргүүцэл гэж үгүй; тэнгэр газар шүтэлцэж, хүн Бид хоёр амьдралын аз жаргалаар, харилцан түшилцэж, ойр дотно байж, бие биеэ гүнзгий мэдэрнэ. Энэ үед Би албан ёсоор тэнгэрлэг амьдралаа эхлүүлнэ. Сатаны хөндлөнгийн оролцоо үгүй болж, хүмүүс амар амгаланг олно. Орчлон ертөнц даяар Миний сонгогдсон хүмүүс Миний алдар дор, хүмүүсийн дундах хүмүүс шиг бус, харин Бурхантай амьдарч байгаа хүмүүсийн адил зүйрлэшгүй ерөөгдөн амьдарна. Бүх хүн Сатаны ялзралыг туулж, амьдралын зовлон, жаргалыг амсаж үзсэн билээ. Одоо Миний гэрэл гэгээнд амьдрахдаа баярлаж цэнгэхгүй байж чадна гэж үү? Ийм сайхан мөчийг тэвчин, хажуугаараа өнгөрүүлж болно гэж үү? Хүмүүс ээ! Одоо зүрх сэтгэл дэх дуугаа дуулж, Надад зориулан бүжигтүн! Одоо чин сэтгэлээ дээш өргөөд Надад баригтун! Одоо бөмбөрөө дэлдэн Надад зориулж тоглогтун! Би орчлон ертөнц даяар баяр баяслыг гэрэлтүүлж байна! Би хүмүүст Өөрийн сүр жавхлант царайгаа үзүүлж байна! Би нүргэлэх болно! Би орчлон ертөнцөөс дээр оршино! Би аль хэдийн хүмүүсийн дунд хаанчилж байгаа! Би хүмүүсээр өргөмжлөгдсөн! Намайг хөх тэнгэрт нүүхэд хүмүүс Надтай хамт нүүнэ. Би хүмүүсийн дунд алхаж, Миний хүмүүс Намайг тойрон хүрээлнэ! Хүмүүсийн сэтгэл баясаж, дуу хуур нь орчлон ертөнцийг нижигнүүлж, хурмастыг цочоож байна! Орчлон ертөнц мананд бүрхэгдэхээ болино; бузар булай гэж үгүй, бохир усны бөөгнөрөл гэж үгүй болно. Орчлон ертөнцийн бүх ариун хүмүүс ээ! Миний байцаалт дор та нарын үнэн төрх илчлэгдсэн. Та нар бол бузар булайд бүрхэгдсэн хүмүүс бус, харин хаш адил цэвэр гэгээнтнүүд, Миний хайртай хүмүүс, Миний бүх баяр баясгалан билээ! Бүх зүйлс амь руу буцаж ирдэг! Бүх ариун хүмүүс тэнгэрт буцан ирж Надад үйлчлэн, Миний дулаан тэвэрт багтан, дахин уйлж, түгшихгүйгээр, өөрсдийгөө Надад өргөн, Миний гэр лүү буцан ирэх бөгөөд эх нутагтаа тэд Намайг хязгааргүй хайрлана! Хувирашгүй! Хаана зовлон шаналал байна! Хаана нулимс урсана вэ! Хаана бие махбод байна! Газар дэлхий зуурдынх; тэнгэр үүрдийнх. Би бүх хүмүүст харагдах ба бүх хүмүүс Намайг магтан дуулна. Эрт балар цагаас үүрд мөнхийн энэ амь, энэ гоо үзэсгэлэн хэзээ ч хувирахгүй. Энэ бол хаанчлал дахь амьдрал юм.
Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан – эргэн ирсэн Эзэн Есүс – эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлын улмаас мөн Түүний зөвт шүүлт, гэсгээлтийн дор үүсэн бий болсон. Тус чуулган нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, Бурханы үгээр байлдан дагуулагдаж, аврагдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганыг бүхэлд нь @sn1# биечлэн байгуулсан бөгөөд Тэр биечлэн удирдаж, хариулдаг ба энэ нь яалаа ч гэсэн хүнээр хэзээ ч байгуулагдаагүй. Энэ бол Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон бүх хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг үнэн байдал. @sn3# арван хоёр шавиа биечлэн сонгож, томилсны адилаар бие махбодтой болсон Бурханд ашиглагдах хэнийг ч Бурхан урьдчилан тогтоодог бөгөөд Бурхан биечлэн томилж, гэрчилдэг. Бурханд ашиглагддаг хүмүүс Түүний ажилд л хамтран ажиллахаас бус Бурханы оронд ажлыг нь хийж чадахгүй. Чуулганыг Бурханд ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, мөн Бурханы сонгосон хүмүүс тэдэнд итгэж, дагаагүй.

No comments:

Post a Comment

Христэд итгэгч, хамтрагчтайгаа хэрхэн ажлын сайн харилцаа тогтоосон тухай

Жианьшинь, Малайз   Редакторын үг : Ашиг сонирхол хөндөгдсөн үед хүмүүсийн хооронд нөхөрлөл гэж байдаггүй хэмээн хүмүүс үргэлж хэлд...