![]() |
| Төгс Хүчит Бурханы үг | Дөчин долоо дахь айлдвар |
Намайг хүн төрөлхтний оршин тогтнолыг бүрэн дуусгах үед газрын “дарлалыг” тэвчиж үлдэх хүн үлдэхгүй бөгөөд тэр үед Миний их ажлыг бүрэн биелсэн гэж хэлж болох юм. Намайг бие махбодтой болох эцсийн өдрүүдэд Миний Өөрийнхөө ажлаар гүйцэтгэхийг хүсэж байгаа зүйл бол хүн төрөлхтөнд бие махбодын амьдрал хоосон утгагүй болохыг ойлгуулах явдал тул Би махан биеийг устгана. Үүний дараа газар дээр нэг ч хүнгүй болж, газар дэлхийн хоосон утгагүйн тухай хэн ч хэзээ ч уйлан шаналахаа болж, хэн ч бие махбодын хүнд хүчрийн тухай ярихаа болж, хэн ч намайг шударга бус гэхээ больж, бүхий л хүмүүс болон эд зүйлс амар амгаланд орно. Үүний дараа хүмүүс өөрсөддөө тохирсон хүрэх газрыг олох тул хэн ч газар дэлхийн энд, тэндээс утга учрыг эрж хайж, олон зүйл рүү үсчихээ болино. Тэр үед хүмүүс нүүрэндээ мишээл тодруулан явах болно. Тэр цагт Би хүнээс юу ч хүсэхээ больж, цаашид ч тэдэнтэй маргахаа болино; бид хоорондоо дахин хэлэлцээр хийх шаардлагагүй болно. Би газар дэлхий дээр оршиж, хүн төрөлхтөн ч газар дэлхий дээр амьдарч байна; Би хүн төрөлхтөнтэй хамт амьдарч бас оршин суусаар байгаа. Хүн төрөлхтөн Миний дэргэд байхын баяр баяслыг мэдэрч байгаа; тиймээс хүн төрөлхтөн шалтгаангүйгээр Намайг орхин явахыг хүсэхгүй бөгөөд харин ч өөрсөдтэй нь дахиад хэсэг хамт байхыг хүсэх болов уу. Би яаж хуруугаа ч хөдөлгөхгүйгээр газар дэлхий дээр улам бүр нэмэгдэж байгаа хүчирхийлэл, зовлонг харж тэвчинэ вэ? Би дэлхийнх биш шүү дээ. Зөвхөн тэвчээрийн ачаар л Би өөрийгөө хүчлэн байж өнөөдрийг хүртэл дэлхий дээр байсаар байна. Хүн төрөлхтөн эцэс төгсгөлгүй гуйгаагүй бол Би аль эрт явах байлаа. Өнөө үед хүн төрөлхтөн нас бие гүйцсэн тул өөрийгөө харж хандах чадвартай болсон, тэдэнд Миний тус дэм хэрэггүй, Надаар тэжээлгэх шаардлагагүй болсон. Тиймээс Би хүн төрөлхтөнтэй хамт “ялалтын баяр” тэмдэглэхээр төлөвлөж байгаа бөгөөд дараа нь бэлтгэлтэй байлгахын тулд Би тэдэнтэй салах ёс гүйцэтгэнэ. Мэдээж, бидний дунд ямар нэгэн гомдол байхгүй тул хүнд үед нь орхиж явах сайн зүйл бишээ. Гэвч ингэж л бидний нөхөрлөл мөнхөд үргэлжлэх болно. Бид өөр өөрийн замаа хөөсний дараа хүн төрөлхтөнд зориулсан Миний “залгамжлал” үргэлжилнэ гэж Би найдна. Миний амьдралынхаа турш заасан зүйлсийг битгий умартаарай, Миний нэрийг гутаах зүйлсийг бүү үйлдээрэй, Миний үгийг оюун ухаандаа нандигнаарай. Хүн төрөлхтөн орхин одсоны минь дараа бүхий л чадлаараа Намайг баярлуулж явна гэж найдаж байна. Хүн төрөлхтөн Миний үгийг амьдралынхаа үндэс болгон хэрэглэнэ гэж найдна. Миний урмыг битгий хугалаарай учир нь Миний сэтгэл цаг ямагт хүн төрөлхтний төлөө санаа зовниж, үргэлж холбоотой байх болно. Хүн төрөлхтөн болоод Би нэгэн цагт хамтдаа диваажинд байдаг бүхий л ерөөлийг газар дэлхий дээр адилхан эдлэж байсан. Би хүн төрөлхтөнтэй хамт амьдарч, оршин сууж байлаа, хүн төрөлхтөн Намайг дандаа хайрлаж, Би ч мөн адил тэднийг хайрлаж байсан; бид бие биетэйгээ зохицдог байсан. Хүн төрөлхтөнтэй хамт байсан цагаа дурсахдаа Би инээд хөөр, баяр баяслаар дүүрэн ч заримдаа хэрүүл маргаантай өдрүүдээ санадаг. Гэсэн хэдий ч бидний хайр үүн дээр л тогтож, нэг нэгэнтэйгээ хийсэн харилцаа маань хэзээ ч тасарч байгаагүй билээ. Бидний харилцаж байсан жилүүдэд хүн төрөлхтөн Надад гүн сэтгэгдэл үлдээсэн бөгөөд Би тэдэнд эзэмших олон зүйлийг өгч, хүн төрөлхтөн ч талархсан сэтгэлээ байнга илэрхийлж ирсэн билээ. Одоо бидний уулзалт урьдынхтайгаа адилгүй; бидний салж явах энэ мөчөөс хэн ч хоцорч үлдэхийг хүсэхгүй биз дээ? Хүн төрөлхтөн Надад ихэд дассан, Би ч гэсэн тэдэнд хязгааргүй хайртай боловч одоо яалтай ч билээ дээ? Тэнгэрлэг Эцгийн шаардлагаас хэн зөрж зүрхлэх билээ? Би оршин суух газартаа очиж Өөрийнхөө ажлын өөр нэг хэсгийг гүйцээх болно. Бидэнд дахин учрах хувь тохиох бизээ. Хүн төрөлхтөн хэт их гуниглалгүй, газар дэлхий дээр Намайг баярлуулна гэж Би найдна; тэнгэр дэх Миний Сүнс тэдэнд ивээлээ байнга өгөх болно.
Ертөнцийг бүтээх үеэс, эцсийн өдрүүд хүртэл Би надтай нэг оюун санаатай хүмүүсийг бүтээнэ гэж зөгнөж байсан билээ. Эцсийн өдрүүдэд газар дэлхий дээр амьдрах жишгийг тогтоосныхоо дараа Би оршин суух газар луугаа буцна гэдгээ хэлж байсан. Бүх хүн төрөлхтөн Миний сэтгэлд нийцэх үед тэд Миний шаардлагад хүрэх ба Би дахин тэднээс ямар нэг зүйл шаардахаа болино. Үүний оронд хүн төрөлхтөн Бид хоорондоо хуучин цагийнхаа тухай түүхийг ярилцсаныхаа дараа бид салан одоцгоох болно. Би энэ ажлаа эхлүүлж байгаа тул хүн төрөлхтнийг сэтгэлээ бэлдэхийг хүсэж байна. Би бүхий л хүн төрөлхтнийг Миний хүсэл эрмэлзлийг таньж мэдэн Намайг харгис, сэтгэл зүрхгүй гэж буруугаар ойлгохгүй байхыг хүснэ, учир нь энэ Миний санаа зорилго биш юм. Хүн төрөлхтөн Надад хайртай хэрнээ Намайг зохимжтой амрах газар байхыг зөвшөөрөхгүй гэж үү? Хүн төрөлхтөн тэнгэрлэг Эцгээс Миний төлөө гуйхгүй гэж үү? Хүн төрөлхтөн Надтай хамт хайр энэрлийн нулимсаа урсгаагүй гэж үү? Хүн төрөлхтөн Эцэг, Хүү бид Хоёрыг хурдан уулзахад дэмжиж туслаагүй гэж үү? Яагаад одоо тэд үүнийг хийхгүй гэж? Газар дэлхий дээрх Миний үйлчлэл биелсэн, хүн төрөлхтнөөс салж явсан ч Би тэдэнд тусалсаар байх болно, энэ сайхан биш гэж үү? Ажлаа илүү үр дүнтэй, харилцан ач тустай байлгахын тулд хэчнээн хэцүү байсан ч бид салж явах ёстой. Нулимсаа бид чимээгүйхэн унагана, Би хүн төрөлхтнийг дахин зэмлэхээ болино. Урьд нь Би хүн төрөлхтний сэтгэлийг шархлуулах олон зүйлийг хэлж, тэднийг уйлуулж зовоож байсан. Үүнийхээ төлөө Би одоо хүн төрөлхтнөөс уучлал гуйж байна; Надад жөтөөрхөж, уурлах хэрэггүй, үүнийг Би та нарын төлөө хэлж байсан юм шүү. Иймээс Би хүн төрөлхтөн Миний сэтгэлийг ойлгоно гэж найдаж байна. Урьд цагт бидэнд маргаантай зүйлс байсан ч эргээд харахад бидний аль алинд ашиг тусаа өгчээ. Эдгээр маргаантай зүйлс Бурхан болон хүн төрөлхтний хооронд нөхөрлөлийн гүүр болж хөгжсөн нь бидний хамтын хүч хөдөлмөрийн үр жимс нь биш гэж үү? Бид бүхэн үүнийг эдлэх ёстой. Хүмүүс Миний урьдын “алдааг” уучлахыг хүсэж байна, хүн төрөлхтний гэм буруу ч мөн өршөөгдөх болно. Хүмүүс ирээдүйд Миний хайрыг хайраар хариулбал тэнгэр дэх Миний Сүнс тайван байх болно. Энэ тал дээр хүн төрөлхтөн ямар шийдвэр гаргах, мөн Миний сүүлийн хүсэлтийг биелүүлэхийг хүсэх эсэхийг ч Би мэдэхгүй. Би хүн төрөлхтнөөс Намайг хайрлахыг л хүсэхээс илүү зүйлийг шаардахгүй, энэ л хангалттай. Үүнийг биелүүлж болно биз дээ? Урьд өмнө нь бидний дунд болсон таагүй зүйлсийг өнгөрсөнд нь үлдээж хоорондын хайраа мөнхөд хадгалцгаая. Би хүн төрөлхтөнд тийм их хайрыг өгсөн учраас хүн төрөлхтөн Надад ийм өндөр үнэтэй хариу барьсан юм. Тиймээс, хүн төрөлхтөн бидний энэ онцгой, цэвэр ариун хайрыг нандигнаж, бидний хайр хүний ертөнцийн туршид оршиж, мөнхөд өвлөгдөнө гэж Би найдаж байна. Дахин уулзахад биднийг хайр холбосон хэвээр байж, хайрыг маань хүн бүр магтан ярьж, цаашид мөнхөд үргэлжлүүлэх болтугай. Энэ Намайг сэтгэл хангалуун байх ба Би хүн төрөлхтөнд Өөрийн баясгалант төрхийг харуулах болно. Хүмүүс Миний даалгасан бүхнийг санаж явах болно гэж найдаж байна.
1992 оны Зургаадугаар сарын 1
“Үг нь махбодоор илэрсэн” номоос
Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс дагалдагч нартаа “Хэрэв Би явж та нарт байр бэлдвэл, Би дахин ирээд та нарыг Өөртөө авна; Би хаана байна, та нар мөн тэнд байна.” (Иохан 14:3) хэмээн амласан. Тэрээр мөн, “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно.” (Матай 24:27) гэж зөгнөсөн билээ. Эцсийн өдрүүдэд, Өөрөө амлаж, урьдчилан хэлсэнчлэн Бурхан дахин бие махбодтой болж дэлхий ертөнцийн Зүүн зүг болох Хятадад, Есүсийн хийсэн золин аврах ажлын суурин дээр үгийг ашиглан шүүлт, гэсгээлт, байлдан дагуулалт болон авралын ажлыг хийхээр бууж ирсэн. Үүгээр, “Шүүлт Бурханы гэрээс эхэлнэ” мөн “Чуулгануудад хандаж Сүнсний хэлснийг чихтэй бүхэн сонсог!” гэсэн Библийн зөгнөл биеллээ олдог. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил Нигүүлслийн эрин үеийг төгсгөж Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн. Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ Хятадын эх газарт хурдацтай тархсан учраас Төгс Хүчит Бурханы Чуулган бий болсон юм.

No comments:
Post a Comment