2019/07/23

Авралыг олох ба бүрэн аврагдахын ялгаа

    Аврагдаx эсвэл аврал хүртэх гэдэг нь яг юу юм бэ? Энэ бол Бурханд итгэх итгэлийн агуу нууц юм. Өмнө нь, Бурханд итгэдэг бүх хүн энэ талаарх хүний үзэл, төсөөлөлтэй зууралдаж байсан. Хүмүүс Бурханд чин сэтгэлээсээ итгэж, Бурханыг орхихгүй, Бурханаас урвахгүй байгаа цагт, гай гамшиг тэдэнд тохиолдсон үед мэдээжийн хэрэг Бурханы хамгаалалтыг хүлээн авч, ингэснээрээ гамшгаас амь гарч чадах нь аврал хүртсэн гэсэн үг юм гэж тэд итгэдэг байв. Ялангуяа Нигүүлслийн эрин үед Эзэн Есүст итгэсэн хүмүүс "Эзэн Есүст итгэж байгаа цагт нүгэл чинь өршөөгдөх болно, нэгэнт аврагдсан бол үүрд аврагдсан" гэж боддог байлаа.
Ийм үзэл, төсөөлөлтэй хүн дэндүү олон байжээ. Аврагдах эсвэл аврал хүртэх гэдэг нь үнэхээр ийм хялбар юм уу? Үнэн хэрэгтээ, жинхэнэ аврал гэдэг нь Сатаны харанхуй нөлөөнөөс өөрийгөө чөлөөлж, үнэхээр Бурхан руу эргэж, Бурханд захирагдаж, Бурхантай нийцэх чадвартай байх явдал юм. Энэ нь, хүмүүс үнэнийг өөрсдийн амь болгон олж авахыг хэлдэг, тэгснээрээ бид завхарсан бие махбодийн хүлээс, дарамтаас ангижирч, үнэн дотор чөлөөтэй, сул байж чаддаг. Үүнээс ч илүүтэйгээр, хүмүүс Бурханыг чин сэтгэлээсээ хайрлаж, Бурхантай нийцтэй байж, Бурханаар авахуулах чадвартай байхыг хэлдэг. Эдгээр үр дүнд хүрдэг Бурханд итгэдэг хүмүүс л үнэхээр аврагдсан хүмүүс юм. Илүү нарийн яривал, Бурханд итгэгчид аврагдахаасаа өмнө үнэнийг олж аваад, бодит байдалд орох ёстой. Энэ нь эргэлзээгүй тодорхой юм.

     Бид нэг талаар Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрснөөр, нөгөөтэйгүүр маш их засалт, харьцалт, мөн шалгалт, цэвэршүүлэлтийн зовлонг туулснаар эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт болон гэсгээлтийн ажлыг биеэр үзэж мэдэрдэг бөгөөд эцэст нь олон үнэнийг ойлгодог. Бид эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын жинхэнэ утга учир нь хүмүүсийг аварч, төгс болгохын төлөө бус гэдгийг ойлгодог төдийгүй, мөн бүхнийг захирдаг Бурханы зөвт зан чанар, бүхнийг чадагч байдал, мэргэн ухааны талаар жинхэнэ ойлголттой болж, Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг зүрх сэтгэлтэй болдог. Үүний улмаас бид Бурханы төлөө үнэн сэтгэлээс өөрийгөө бүрэн зарцуулж, номлол айлдаж, бүх чадлаараа Бурханыг гэрчилж, эцэст нь зүрх сэтгэлдээ үнэнийг ойлгож, Бурханыг таньсны дараа ирдэг амь зан чанарын өөрчлөлтийн амтыг мэдэрдэг. Бид эцэстээ жинхэнэ аврал гэж юу болохыг мэддэг бөгөөд яг аврал хүртэх гэж юу болох, бид аврагдаж чадах эсэх талаарх төөрөгдөлд эзлэгдэхээ больдог. Гагцхүү үнэний талаарх ойлголтонд хүрч, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт болон гэсгээлтийн ажлыг хүлээн авч, захирагдсанаар л бид Сатаны харанхуй нөлөөнөөс болон махан биеийн завхарсан уг чанараасаа жинхэнээсээ салж чадна гэдгийг бид үнэхээр хардаг. Тэгвэл бид жинхэнээсээ Бурхан руу эргэж, Бурханыг чин сэтгэлээсээ хайрлаж, Бурханд дуулгавартай байж, Бурханд шүтэн мөргөж чадна. Энэ бол завхралд орсон хүн төрөлхтнийг аврах цорын ганц арга зам юм. Үүнээс өөр арга зам байхгүй. Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан шүүлт, гэсгээлтийн ажлыг гүйцэтгэх нь хүн төрөлхтнийг аврахын төлөө юм: “Байлдан дагуулах эцсийн үе шат нь хүмүүсийг аварч, мөн хүмүүсийн төгсгөлийг илчлэх учиртай. Энэ нь, шүүлтээр дамжуулан хүмүүсийн доройтлыг илрүүлж, тэгснээр гэмшиж, өндийн босч, амь болоод хүний амьдралын зөв замыг эрж хайхад нь тэднийг хүргэх юм. Энэ нь хөшүүн маанаг хүмүүсийн зүрх сэтгэлийг сэрээж, шүүлтээр дамжуулан тэдний доторх тэрслүү чанарыг ил болгохын төлөө юм. Гэсэн хэдий ч хэрвээ хүмүүс гэмшиж чадахгүй, хүний амьдралын зөв замыг эрж хайж чадахгүй, эдгээр ялзралыг орхин хаях чадваргүй хэвээр байвал тэд Сатаны залгих аврахын аргагүй зүйлс болох болно. Хүмүүсийг аварч мөн тэдний төгсгөлийг харуулах нь байлдан дагуулахын ач холбогдол юм. Сайн, муу төгсгөл нь бүгд байлдан дагуулах ажлаар илчлэгддэг. Хүмүүс аврагдах эсвэл хараагдах эсэх нь бүгд байлдан дагуулах ажлын явцад илчлэгддэг билээ.”

    Бурханд итгэх нь аврагдаж, жинхэнэ амьдралаар амьдрахад зайлшгүй чухал боловч Бурханд итгэх итгэлээр дамжуулан аврал хүртэх нь хүмүүсийн төсөөлдөг шиг энгийн зүйл биш гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Учир нь Сатанаар завхруулагдсаны дараа тэд завхралд автсан Сатаны хүмүүс болж, Бурханыг эсэргүүцдэг. Сатаны хор, сатаны гүн ухаан, сатанлаг амийн зам хүмүүсийн зүрх сэтгэлийг бүрэн хянадаг учраас завхарсан хүмүүс Бурханыг үргэлж эсэргүүцэж, Бурханыг довтолж, Бурханыг доромжилж байдаг. Эдгээр зүйл нь хүмүүсийн амьдралыг, хүмүүсийн уг чанарыг бүрдүүлж, эцэст нь хүмүүс Сатаны төрлийн нэгэн болж дуусахад хүргэдэг. Тиймээс хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Бурханы эсрэг тэрсэлж чаддаг. Үнэн хэрэгтээ Сатаны философи, Сатаны хууль, Сатаны логик, Сатаны мэдлэг, үзэл бодлын дагуу амьдарснаар завхарсан хүмүүс зөвхөн Бурханыг үгүйсгэж, Бурханы эсрэг тэрсэлдэг ба үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцдэг, хүн чанарын ул мөр ч байхгүй чөтгөрүүд болж хувирдаг. Энэ бол баримт юм, Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн“Та нар бүгдээрээ нүгэлт, завхай газарт амьдардаг; та нар бүгд завхай, нүгэлтэй хүмүүс юм. Өнөөдөр та нар зөвхөн Бурханыг хараад зогсохгүй илүү чухал нь та нар гэсгээлт ба шүүлтийг хүлээн авсан, тийм гүн гүнзгий авралыг буюу Бурханы хамгийн агуу хайрыг хүлээн авсан. Түүний хийдэг бүхэн нь та нарын төлөө жинхэнэ хайр; Түүнд ямар ч муу санаа байхгүй. Та нарын нүглийн улмаас л Тэр та нарыг шүүдэг, иймээс та нар өөрсдийгөө эргэцүүлэн шалгаж энэхүү үлэмж их авралыг хүлээн авах болно. Энэ бүхэн нь хүнийг хүн болгохын тулд хийгддэг. Эхнээсээ эцэс хүртэл Бурхан хүнийг аврахын тулд Өөрийн чадах бүхнийг хийсээр ирсэн ба Тэр Өөрийн бүтээсэн хүмүүсийг Өөрийн гараар бүрэн устгахыг хүсээгүй нь ойлгомжтой юм. Одоо Тэр та нарын дунд ажиллахаар ирсэн; энэ нь бүр ч илүү их аврал биш гэж үү? Хэрвээ Тэр та нарыг үзсэн ядсан бол, та нарыг биечлэн удирдахын тулд тийм их ажлыг хийх байсан уу? Яагаад Тэр ингэж зовох ёстой юм бэ? Бурхан та нарыг үзэн яддаггүй эсвэл та нарын эсрэг муу санаа агуулдаггүй. Бурханы хайр нь хамгийн жинхэнэ хайр гэдгийг та нар мэдэх ёстой. Хүмүүсийн дуулгаваргүй байдлын улмаас Тэр шүүлтээр дамжуулан тэднийг аврах хэрэгтэй болсон; тэгэхгүй бол тэд аврагдахгүй байх байсан юм. Та нар амьдралаа хэрхэн жолоодохоо мэдэхгүй буюу хэрхэн амьдрахаа мэдэхгүй учраас та нар энэхүү завхай, нүгэлтэй газарт амьдардаг ба та нар бол завхай, бузар чөтгөр юм, та нарыг бүр илүү дордуулж Тэр тэвчдэггүй; мөн та нарыг ийм бохир заваан газарт амьдарч, хүссэн үед нь Сатанаар дэвслүүлэхийг харж эсвэл та нарыг Үхэгсдийн орон руу унагаж ч Тэр тэвчихгүй. Тэр зөвхөн та нарын энэ бүлэг хүмүүсийг олж авахыг мөн та нарыг бүрэн аврахыг л хүсдэг. Энэ нь та нар дээр байлдан дагуулах ажил хийхийн үндсэн зорилго бөгөөд энэ нь зөвхөн авралын төлөө юм.” “Бурхан энэ удаа махбод болоход Түүний ажил нь үндсэндээ, гэсгээлт, шүүлтээр дамжуулан Өөрийн зан чанарыг илэрхийлэх явдал юм. Үүнийг суурь болгон ашигласнаар Тэр хүнд илүү их үнэнийг авчирч, хэрэгжүүлэх илүү олон замыг харуулах ба ингэснээр хүнийг байлдан дагуулж, ялзармал зан чанараас нь аврах Өөрийн зорилгод хүрдэг. Энэ бол Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын дотоод түүх юм.” Завхарсан хүмүүс хэрвээ эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн авралын ажлыг хүлээн авдаггүй бол тэд ариусгалт хүлээн авч, аврал хүртэх боломжгүй, үнэнийг олж авч, жинхэнэ хүмүүс шиг амьдрах боломжгүй, учир нь Бүрханы зан чанар зөрчлийг тэвчдэггүй. Хүмүүс Бурханыг эсэргүүцдэг сатанлаг уг чанарыг эзэмшсэн үедээ үнэнийг үзэн ядаж, Бурханыг үгүйсгэн, Бурханы эсрэг тэрсэлж, Бурханыг шүүж, Бурханыг эсэргүүцэх чадвартай бөгөөд ийм байдлаар Бурханыг эсэргүүцэхийн үр дүн нь өөрсдийгөө сүйрүүлэх явдал юм. Эртний болон балар эртний хүмүүс Бурханыг эсэргүүцсэнийхээ төлөө устгагдсан бөгөөд өнөөдөр Бурхан эцсийн өдрүүдэд ирж, тэднийг аврахын тулд завхарсан хүмүүсийг шүүж, гэсгээж байна. Энэ нь бас хүн төрөлхтний аврагдах сүүлчийн боломж юм. Хэрэв Бурханд итгэгчид эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт ба гэсгээлтийн аврал, төгс төгөлдөржүүлэлтийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Бурхан тэднийг сүйрүүлэхээр онилно. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь, хүн төрөлхтөн өөрсдийн хаяж чаддаггүй нүгэлт уг чанараараа хянуулж, удирдуулж байдаг маш чухал асуудлыг шийдвэрлэхийн төлөө байдаг. Энэ нь, Бурхан руу эргэж, Түүний ажилд захирагдан, ингэснээрээ Бурханд дуулгавартай, Бурханыг шүтэн биширч, Бурханы хүсэл зорилгод нийцсэн хүн болгохын тулд Сатаны харанхуй нөлөөнөөс хүн төрөлхтнийг хөтлөн гаргах явдал юм. Ийм үр дүнд хүрэхийн тулд хүмүүс эцсийн өдрүүд дэх Бурхан шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөх ёстой бөгөөд Бурханы ажлаас Бурханы үгийн үнэнийг өөрсдийн амь болгон олж авах ёстой. Энэ нь тэдний завхарсан сатанлаг уг чанар махан биеийг нь хянаж байгаа хязгаарлалт, хүлээсийг хаяхад маш чухал юм. Хүмүүс зөвхөн үнэний амийг эзэмших л юм бол Сатаныг ялж, махан биеэ ялж, Бурханы үгийн дагуу амьдарч чадна, тэд Бурханд үнэхээр дуулгавартай байж, Бурханыг чин сэтгэлээсээ хайрлаж, Бурханд чин сэтгэлээсээ шүтэн мөргөж, ингэснээрээ өөрсдийнх нь доторх Сатаны хор, Сатаны гүн ухаанаас бүтсэн сатанлаг уг чанараа даван туулж, завхарсан махан биеийн хүлээс, хязгаарлалтыг бүрэн хаяж, үнэний дотор эрх чөлөөг олж аван, жинхэнэ амьдралаар амьдрах болно. Энэ нь Бурханы авралыг хүртэхийн тулд Бурханд итгэх итгэлд шийдвэрлэх чухал зүйл билээ.

    Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийг амссанаар үнэнийг ойлгосон бүх хүмүүс хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын золин авралт ба шүүлтийн хоёр үе шатны тухай үнэн зөв мэдлэгийг эзэмшдэг. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс золин авралын ажлыг гүйцэтгэсэн цагаас хойш хүн төрөлхтний нүгэл уучлагдсан боловч хүний нүгэлт гарал үүсэл ба сатанлаг уг чанарын асуудал хэзээ ч шийдэгдээгүй. Тиймээс хүн төрөлхтөн үнэхээр аврагдаагүй. Нигүүлслийн эрин үед ярьснаар бол аврал гэдэг нь үнэн хэрэгтээ зөвхөн гэм нүглийн уучлал хүртэхийг хэлдэг бөгөөд энэ нь, Бурхан хүнийг нүгэлтнүүд гэж үзэхээ больсон, мөн нүглийн уучлалаас болж хүн төрөлхтөн шууд Бурханд залбирч, Бурханы нигүүлслийг эдэлж чадна гэсэн үг юм. Энэ бол Нигүүлслийн эрин үе дэх авралын жинхэнэ утга учир юм. Төгс Хүчит Бурхан ирэх үедээ Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үеийн зорилгыг тод илчилсэн. Төгс Хүчит Бурхан Нигүүлслийн эрин үе дэх авралын тухай ингэж хэлсэн юм:“Тэр үед Есүсийн ажил нь бүх хүн төрөлхтнийг золин аврах байв. Түүнд итгэсэн бүх хүмүүсийн нүгэл уучлагдсан; чи Түүнд итгэсээр байгаа цагт Тэр чамайг золин аврах байсан; хэрвээ Түүнд итгэсэн бол чи цаашид нүгэлтэн биш болж, өөрийн нүглээс чөлөөлөгдөх юм. Энэ нь аврагдах, мөн итгэлээр зөвтгөгдөх гэсэн үг. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцсэн, тэрслүү зан үлдсэн бөгөөд үүнийг ч гэсэн аажмаар арилгах хэрэгтэй болсон. Аврал нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн цаашид нүгэлтэн биш болсон, түүний нүгэл өршөөгдсөн: Чи итгэх л юм бол цаашид хэзээ ч нүгэлтэн гэж тооцогдохгүй юм.” Тиймээс аврагдах гэдэг нь зөвхөн нүглийн уучлалыг хэлдэг бөгөөд энэ төрлийн аврал нь тэнгэрийн хаанчлалд орох боломжийг хүмүүст олгодоггүй. Үнэн хэрэгтээ Нигүүлслийн эринд үед Эзэн Есүс зөвхөн аврагдсан хүмүүс л тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж хэлж байсан. Эзэн Есүс: “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно” гэж хэлсэн юм. Эдгээр үг авралыг хүлээн авах тухай хэлж байна. Нигүүлслийн эрин үед аврагдах гэдэг нь ердөө Хаанчлалын эрин үед аврал хүлээн авах суурийг тавьж, замыг тэгшлэх явдал байсан нь тодорхой байна. Энэ нь,“Эцсийн үед илчлэгдэхэд бэлэн авралын төлөө та нар итгэлээрээ дамжуулан Бурханы хүчээр хамгаалагджээ.” тэр хүмүүсийн талаар Библид Петр юу хэлснийг баталдаг. Тиймээс Эзэн Есүсийн хийсэн золин авралын ажил нь эцсийн өдрүүд дэх Бурханы авралын ажлын замыг тэгшилж, суурийг тавихын төлөө байсан юм. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан—эргэн ирсэн Есүсийн—явуулдаг шүүлт, гэсгээлтийн ажил нь Бурханы авралын ажлын гол цөм, төв цэг билээ. Яг л Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн: “Хүнийг цовдлолоос аврахдаа Есүс зөвхөн золин аврах ажлыг гүйцэтгэсэн; Тэр төгс болгох ажлыг хийхгүй байсан. Тиймээс Бурханы ажлын ердөө хагас нь л хийгдсэн бөгөөд золин аврах ажлыг дуусгах нь Түүний бүхий л төлөвлөгөөний зөвхөн хагас нь байсан юм.” Тиймээс үгээр хүмүүсийг шүүж, гэсгээж, өөрсдөд нь хэрэгтэй бүх үнэнийг хүмүүст оруулж, Бурханыг үнэхээр мэдэх боломжтой болгож, тэдний амь зан чанарыг өөрчилж, Бурханд дуулгавартай, Бурханыг шүтэн мөргөдөг, Бурханы санаа зорилгод нийцдэг нэгэн болгохын тулд Бурхан эцсийн өдрүүдэд махбод болсон. Зөвхөн тэр үед л Бурхан хүн төрөлхтнийг аврах Өөрийн удирдлагын төлөвлөгөөг гүйцэлдүүлдэг. Хүмүүс эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, Бурханы шүүлт, гэсгээлт, засалт, харьцалт, шалгалт, цэвэршүүлэлтийг туулж, Бурханаас үнэнийг олж авч, Бурханы үгийг амийн бодит байдал болгон эзэмшсэн цагт шинэ бүтээл болж дахин төрөхийн тулд хүн төрөлхтөн Сатаныг ялан дийлж, нүгэлт уг чанараа даван гарах чадвартай болох болно. Ийм маягаар, үнэнийг амиа болгосон энэ хүн төрөлхтнийг Сатан төөрөгдүүлж, завхруулж чадахаа больдог. Яагаад гэвэл амьдрах үнэнийг олж авсан үедээ хүмүүс аяндаа Бурханы үгийн дагуу амьдарч, Бурханд чин сэтгэлээсээ дуулгавартай байж, Бурханд шүтэн мөргөж, жинхэнэ амийг олж авч чаддаг. Энэ бол жинхэнэ аврал. Аврал хүртэх гэдэг нь үнэнийг олж авснаар хүмүүс шинэ амийг олж авсан гэсэн үг юм. Үнэнийг олж авсан хүмүүстэй тулгарахаараа Сатан хүчгүй харагддаг. Үнэнийг олж авсан хүмүүс Сатаны бүх төөрөгдөл, гүн ухаан, арга мэхийг няцааж, татгалздаг. Үнэнийг олж авсан хүмүүсийг хууран мэхэлж, завхруулах ямар ч арга Сатанд цаашдаа байхгүй. Хүмүүсийг завхруулдаг Сатаны бүхий л тэрс үзэл, төөрөгдөл нь үнэнийг олж авсан хүмүүст огт үр дүнгүй, ямар ч үнэ цэнгүй байдаг. Үнэнийг олж авсан хүмүүсийн оюун ухаанд Сатан ямар ч байр суурь эзэлдэггүй, мөн цаашид тахин шүтэгддэггүй. Сатаны хорон муу мөн чанарыг олж харсан учраас үнэнийг олж авсан хүмүүс Сатаныг ялж, хөсөр хаядаг. Аврагдсан ийм хүн төрөлхтөн, Сатаныг ялсан хүн төрөлхтөн, гэрчлэлд зогсож, Бурханы санаа зорилгод нийцдэг. Энэ бол аврагдахын жинхэнэ утга учир бөгөөд эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын хүрэх зүйл яг энэ юм. Төгс Хүчит Бурхан:“Эцсийн өдрүүд дэх ажил нь хүн төрөлхтний хүрэх газар болон төгсгөлийг илчилж, хүн төрөлхтний дундах авралын бүх ажлыг төгсгөхийн тулд Ехова, Есүс хоёрын ажлыг, мөн хүний ойлгодоггүй бүх нууцыг ил болгодог. Эцсийн өдрүүд дэх ажлын энэ үе шат нь бүх зүйлийг дуусгавар болгодог. Хүнд эдгээр нууцыг ил тод харуулж, зүрх сэтгэлдээ тов тодорхой ойлголттой байх боломжийг олгохын тулд хүний ойлгоогүй бүх нууцыг нээх ёстой. Зөвхөн ингэвэл хүн төрөлхтнийг төрлийнх нь дагуу хувааж болно.“гэж хэлсэн.

Амийн хангалт—Номлолуудын эмхэтгэл дэх “Үнэнийг олж авч, бодит байдалд орсон хүмүүс л авралд үнэхээр хүрсэн хүмүүс юм”-аас

No comments:

Post a Comment

Христэд итгэгч, хамтрагчтайгаа хэрхэн ажлын сайн харилцаа тогтоосон тухай

Жианьшинь, Малайз   Редакторын үг : Ашиг сонирхол хөндөгдсөн үед хүмүүсийн хооронд нөхөрлөл гэж байдаггүй хэмээн хүмүүс үргэлж хэлд...